sonin.mn

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж АТГ-аас баривчлан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж авалгүй  үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ. Одоогоор Г.Шийлэгдамбыг ямар учраас саатуулсан талаарх албан мэдээллийг АТГ-аас өгөөгүй байгаа. Тэгвэл "Удахгүй энэ талаар мэдээлнэ" хэмээн тус газрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат хэллээ. 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг