sonin.mn

БУДАПЕШТ. /Sputnik/. Машиндаа тэсрэх бодис тээж, Унгарын нийслэл Будапешт хот руу явж байсан дөрвөн хүнийг баривчилсан төдийгүй тэсрэх бөмбөг үйлдвэрлэх лаборатори олсон тухайгаа тус улсын терроризмтой тэмцэгч цагдаа мэдээллээ.

 

“Дээд зэргийн хамгаалалт”-д орох эрхтэй ахлах албан тушаалтнуудын аюулгүй байдлыг чангатгасан гэж “Терроризмтой тэмцэх төв”-өөс мэдэгджээ.

Нэрийг нь хэлэхээс татгалзсан албан тушаалтнуудын аюулгүй байдалтай цагдаа нарын хийсэн мөрдлөгийн дүн холбогдсон учир сэжигтнүүдийг баривчилсан гэж тус төвийн ерөнхий захирал Янош Хайду хэлэв.

Машинтай сэжигтнүүдийг баривчилсны дараа цагдаа нар нэгэн байшинг нэгжиж, “хүний аминд ноцтой аюултай тэсрэх бодис, тоног төхөөрөмж” агуулсан бөмбөг үйлдвэрлэх лаборатори олсон гэж улсын “M1” сувагт Хайду хэлсэн байна.

Мөн машиндаа маркийн буу, сум, дуу намсгагч ачсан хоёр хүнийг Унгарын цагдаа нар баривчилсан байна. Хоёр бүлэг хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг