sonin.mn

ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд НҮБ-д 76 сая доллар хандивлахаар болжээ. Энэ тухай тус улсын Олон улсын хөгжлийн сайд Мари-Клод Бибо мэдээлсэн байна.

 

Түүний хэлснээр, дээрх мөнгийг Сириэс шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүмүүсийн “өдөр тутмын хэрэгцээнд” зарцуулахад зориулна. "Сирийн дүрвэгсэд хоол хүнсээр хязгаарлагдмал, өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд өрөнд орж, мөн Сириэс гарахын тулд амьдралаа өдөр бүр эрсдэлд оруулж буйг бид мэдэж байгаа" гэж сайд нэмж хэлжээ. 

2016 оны гуравдугаар сар хүртэл Канад улс Сирийн 25 мянган дүрвэгчийг улс орондоо хүлээн авч, байрлуулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жейн Филопт мягмар гарагт мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг