sonin.mn

АНКАРА. /Anadolu/.  Оросын Хар тэнгисийн хот Краснодарт Туркийн 26 бизнес эрхлэгчийг цагдаа нар баривчлан саатуулсан тухай Туркийн дипломат эх сурвалж мэдэгдлээ.

 

Краснодарт болсон Олон улсын хөдөө аж ахуйн “ЮгАгро” үзэсгэлэнд  тус бүлэг оролцож байжээ. Үзэсгэлэн болж байсан газар дахь павильоноос нь тэднийг жирийн иргэн мэт хувцасласан цагдаа нар баривчилж, цагдаагийн газрын “паспортын хяналт”-ын хэсэгт аваачжээ. Пүрэв гарагийн өглөөг хүртэл бизнес эрхлэгчдийг цагдаагийн газарт саатуулсны дараа тэднийг шүүхэд шилжүүлсэн байна.

Оросын эрх баригчид эдгээр бизнес эрхлэгчийг албадан гаргахаасаа өмнө 10 хоног саатуулах төлөвтэй байна.

Сирийн хилтэй ойролцоох Туркийн агаарын хилийг зөрчсөн гэж үзэн, эргүүл хийж явсан Туркийн “F-16” сөнөөгч онгоцууд Оросын бөмбөгдөгч онгоцыг хамтран ажиллах тохиролцооны хүрээнд буудан унагаснаас хойш хоёр өдрийн дараа энэ хэрэг явдал болжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг