МОСКВА. /Xinhua/. Оросын “СУ-24” бөмбөгдөгч онгоцыг унагасны хохирлын нөхөн төлбөрийг төлж, төрийн өндөр түвшинд уучлалт гуйхыг Орос Турк улсаас хүснэ гэж хүлээж буй бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна Оросын удирдагчид хэллээ.
“Туркийн улс төрийн өндөр албан тушаалтнууд биднээс уучлалт гуйгаагүй, учирсан гарз хохирлыг нөхөн төлөх санал тавьж эсвэл уг гэмт хэргийг үйлдсэн буруутныг шийтгэх амлалт өгөөгүй” гэж гадаадын шинэ Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ. Туркийн удирдагчид Орос, Туркийн харилцааг зориудаар мухардмал байдалд оруулсан нь “харамсалтай” гэж Путин хэлэв.
Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан нь “түрэмгий үйлдэл” гэж Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн бөгөөд Туркт авч болох эдийн засгийн хориг арга хэмжээг хоёр хоногийн дотор бэлэн болгохыг Засгийн газарт даалгажээ.
Х.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Агаарынх нь хилийг удаа дараа зөрчөөд болохгүй болохоор нь эрхийнхээ дагуу унагасан онгоцны төлөө уучлал гуйна гэж юу байхав дээ. Оросууд үнэн тэнэг юмаа.
hutsaa chi. islamiin ulsiig ni bombogdood ogloo. oor iah ium be. daldagnaj guigged baigaa NATO ni erdoganiig unagaaj turkiig dotroos ni hatgadag. islamiin uls ni turkiig urd hilees ni ali bolohiig hatgaj uimuulj baina. asadiin esreg deglemiinhen bas turkiig zadlah huseltei. iim baital Putin harin tsaaguuraa tusalj baina. teneg turk ter natogooroo turee barij gaihuulj gene