sonin.mn

НҮБ. /Xinhua/. “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ охид, эмэгтэйчүүдийг дэмжихээ илэрхийлээд, тэдний эсрэг бүх хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан байна.

 

Охид, эмэгтэйчүүдийг зодох, бэлгийн дарамт үзүүлэх, боолчлох, хүний наймаанд оруулах, хүүхэд, хүчээр гэрлүүлэх зэрэг хүчирхийлэл бүр зогсох хүртэл бид үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалах, хөгжин цэцэглэх, энх тайван тогтоох гэсэн НҮБ-ын зорилгыг биелүүлэх нэн тэргүүний зорилт юм гэж тэрбээр тус өдрийг тэмдэглэх уулзалтын үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа, хэт давруу үзлийг  устгахын төлөө НҮБ нухацтай ажиллаж байаа хэдий ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” өдрөөр тунхаглажээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг