sonin.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Шүүгчийн анхан шатны сургалт”  өнөөдөр эхэллээ. Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдэд шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны суурь мэдлэг, шүүн таслах ажлын чиглэлээр материаллаг болон процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг хэрэглэх суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, шүүгчийн ёс зүйг сургах юм. 

Энэ удаагийн сургалтад 2015 онд анхан шатны шүүхэд шинээр томилогдсон 17 шүүгч хамрагдаж байна. Сургалтад "Сургагч багш”-аар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байгаа юм. Сургалт ирэх сарын  1-нийг өдөр хүртэл үргэлжлэх юм.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг