sonin.mn

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Вант Улсын Бангкок хотод зохион байгуулж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд нэгтгэх нь”  сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Пан Азийн бүс нутгийн форумд оролцож байна.

Энэ хурал 26-28-ны өдөр болж байгаа юм. Монголын төлөөлөгч тэрбээр “Хүрээлэн буй орчин, амьжиргааны эх үүсвэр болон хүнсний аюулгүй байдлын салбар дахь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай нэгтгэх” сэдэвт эхний хэлэлцүүлгийг удирдан явуулж байна. Харин маргааш буюу 27-ны өдөр “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой нэгтгэх Монгол Улсын туршлага” сэдвээр илтгэл тавина.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг