sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон АНУ хоорондын байгуулсан цөмийн гэрээ лхагва гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бён-се АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Марк Липперттэй ёслолын арга хэмжээний үеэр уулзаж, санамж бичигтэй холбоотой асуудлаар санал солилцжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын байгуулсан гэрээний хүрээнд Өмнөд Солонгос энхийн зориулалттай цөмийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон байна. Мөн Өмнөд Солонгос нь уран баяжуулах эсвэл цөмийн зарцуулсан түлшийг дахин боловсруулах боломжтой болжээ.

Гэрээг зургадугаар сард албан ёсоор байгуулсан байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг