sonin.mn

ЖЕНЕВ. /TASS/. Либерид долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 16-22-ны хооронд гурван хүн “Эбола” вирусийн халдвар авсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

 

Халдвар авсан хүмүүс нэг гэр бүлийн гишүүд аж. “Эбола”-гийн халдвар авсан эхний хүн болох 15 настай хүү энэ сарын 19-нд эмнэлэгт хүргэгджээ. Дараа нь түүний 8 настай дүү болон 40 настай эцэгт нь халдвар илэрсэн байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд тус улсад халдварын тархалтыг зогсоож чадсаныг есдүгээр сарын 3-нд зарласныг сануулаад "халдварыг чухам хаанаас авсныг олж тогтоохоор ажиллаж байна” гэжээ. Халдварын гурван шинэ тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд халдвартай хүнтэй хавьтсан 149 хүнийг судалж байгаа аж. “Эбола”-г түргэн илрүүлэх зорилгоор Баруун Африкт халдварын тархалтын байдлыг ажиглах ажиглалтыг зайлшгүй үргэлжлүүлэх нь чухал болохыг ДЭМБ –ийн мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна.

Гвиней улсад халдвар авсан тохиолдол 10 дугаар сарын 29-нөөс хойш  бүртгэгдээгүй юм. Сьерра-Леон “Эбола”-гүй улс болсныг энэ сарын 7-нд зарласан билээ. Уг аюудтай вирусийн халдвар тархсанаас хойш  28637 хүн халдвар авснаас 11314 нь амиа алджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг