sonin.mn

ТЕГЕРАН. /IRNA/. ОХУ-ын эсрэг Туркийн ажиллагаа, түүнийг нь дэмжиж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үйлдэл их том алдаа бөгөөд энэ нь бүс нутаг дахь мөргөлдөөнийг даамжруулж, байдлыг улам бүр хурцатгах болно гэж Ираны парламентын дарга Али Ларижани мэдэгдэв.

 

Тэрбээр Люксембургийн Гадаад болон Европын асуудал хариуцсан сайд Жан Ассельборнтой өчигдөр уулзах үеэрээ мэдэгдэл хийсэн байна.

"Банк болон санхүүгийн тал дээр Люксембург байр суурь сайтайгийн зэрэгцээ хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ираны нефть, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулалт хийх саналыг бид таатай хүлээн авна" гэж тэрбээр уулзалтын үеэр мэдэгдэв.

Бүс нутаг дахь мөргөлдөөний улмаас аюулгүй байдал алдагдаж байгааг эн тэргүүнд зохицуулах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн бүс нутагт терроризм газар авахад нөлөөлж буй олон элемент байгааг тэрбээр дурдаад, “терроризмтой тэмцэх хоёр зам бий. Нэг нь цэргийн хүчээр, нөгөө нь нийгэм-соёлын замаар. Нийгэм-соёлын замаар терроризмтой тэмцэх нь цэргийн хүчээр тэмцсэнээс илүү үр дүнтэй” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг