sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/. 2016 оны батлан хамгаалахын төсвийн шинэчилсэн хувилбарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа. Уг хуулийн төсөлд Украинд 300 сая долларын цэргийн тусламж үзүүлэх тухай тусгасан байна. Энэ тухай Цагаан ордноос лхагва гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Дээрх хуулийн төслийн өмнөх хувилбарыг Обама буцаасан бөгөөд Конгрессын хоёр танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороод дахин боловсруулахаас аргагүйд хүрсэн байна.

Шинэчилсэн хувилбарт 2016 онд АНУ-ын цэргийн зардлыг 5 тэрбум доллароор бууруулж, 607 тэрбум доллар болгожээ. Үүнд батлан хамгаалахын хэд хэдэн хөтөлбөр өртсөн боловч Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай заалтыг хэвээр үлдээсэн байна.

“Украины аюулгүй байдлыг дэмжих санаачилга” гэж нэрлэсэн уг заалт нь  Киевт  цэргийн тусламж үзүүлэхэд 300 сая долларыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрөлтэйгөөр зарцуулах эрхийг Пентоганы тэргүүнд олгож байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг