Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, энэ оны 7 дугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан.
Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан аж. Тогтоолын хүрээнд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.
Ю.Цэдэнбал нь Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал байсан юм. 1940 оноос эхлэн Монголын төрийг 44 жил удирдсан түүнийг 1984 онд тухайн үеийн төрийн шийдвэрээр ОХУ-д цөлж, үүнээс хойш эх орондоо ирээгүй 1991 онд 75 насандаа Москва хотноо таалал төгссөн. Нутаглуулахад нь түүнийг төрийн зүтгэлтэн бус цэргийн алба хаагчийн адилаар дэслэгч генерал хэмээн цоллож, Батлан хамгаалах яамнаас гаргаж байсан түүхтэй. Түүний энэ мэт хэлмэгдлийг цагаатгах асуудлыг өмнө нь 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд удаа дараа хөндөж, төрийн дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байсан.
Тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараа өчигдөр анх удаа байнгын хороогоор хэлэлцсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлцэгдсэн уг асуудалд гишүүд нэлээд ач холбогдол өгч байв. Гишүүд Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж байв.
Гэхдээ эхлээд УИХ-аар Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгасны дараа 100 жилийн ойг тэмдэглэх асуудлыг Засгийн газар шийдэж, зохион байгуулах нь зөв гэж зарим гишүүд байр суурь илэрхийлж байв. Мөн уг асуудалд улс төрийн өнгө аясгүйгээр хандах ёстой гэдгийг онцолсон. Үүнээс гадна нэр төрийг сэргээгээд зогсохгүй үр хүүхдэд нь тусламж өгөх, эрх баригчид, намын удирдлагууд нийт ард иргэдээсээ уучлал гуйх ёстой гэлээ.
Ингээд асуулт асууж, санал хэлсэний дараа хуралдаанд оролцсон 18 гишүүн 100 хувийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.
Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
ОК
Цэдэнбал ЦэдэнПИЛ гэдэг хүн Оросын КГБ-гийн Тавьсан хүн байсан. Энэ хүн насаарааа эзэддээ үнэнч зүтгэсэн нь БАТЛАГДСАН. Цэдэнбал гуай эх орон ард түмнээсээ УРВАСАН хүн. Газар нутгийг минь оросуудад тастаж өгсөн, маш олон Эх Орончидыг хилсээр хэлмэгдүүлсэн БУЗАР ҮЙЛТЭЙ хүн. Тиймээс тэр БУРХАНЫ ГЭСГЭЭЛЭЭР харь оронд амь тавьсан. Цэдэнбалын үнэн түүхийг өнөөдөр улс төрийн зорилгоор ГУЙВУУЛАН цагааруулах гэж ХУДАЛ зүйл ЗОХИОЖ байгаа нь туйлын харамсалтай. УРВАГЧ урвагчаараа үлдэж, Бурханы ГЭСГЭЭЛ амссан.
Багахан тэнэгтээрэй хөсрий дөрвөд шааруудаа
manai uls undesten xamgiin nomer neg
Цэдэнбал ЦэдэнПИЛ гэдэг хүн Оросын КГБ-гийн Тавьсан хүн байсан. Энэ хүн насаарааа эзэддээ үнэнч зүтгэсэн нь БАТЛАГДСАН. Цэдэнбал гуай эх орон ард түмнээсээ УРВАСАН хүн. Газар нутгийг минь оросуудад тастаж өгсөн, маш олон Эх Орончидыг хилсээр хэлмэгдүүлсэн БУЗАР ҮЙЛТЭЙ хүн. Тиймээс тэр БУРХАНЫ ГЭСГЭЭЛЭЭР харь оронд амь тавьсан. Цэдэнбалын үнэн түүхийг өнөөдөр улс төрийн зорилгоор ГУЙВУУЛАН цагааруулах гэж ХУДАЛ зүйл ЗОХИОЖ байгаа нь туйлын харамсалтай. УРВАГЧ урвагчаараа үлдэж, Бурханы ГЭСГЭЭЛ амссан.
Цэдэнбал байгаагүй бол чи муу нохойн бөөс хужаагийн доор хэвтээд явж байх байсан юм. Тэнэг гөлөг минь.
tetgeveriin zeel avaad bgaa ni ter hunii tetgever mash baga uchraas heregtei baraa ,hool hunsee buren avahiin tuld zeel gej yumand baritsaalagdaad hezee ch garch chadahgui bgaa shuu dee. Tiimees tetgeveriig buh ahmaduudad ijil tovshind 1,000,000 togrog bolgoh heregtei.olon ahmaduud olmon zolmon amidarch bna.uheheesee omno yadaj ayatai idej uuj uzeed,uhvel tednii gomdol bagasna,bas bayarlana.tertei tergui olon jil 1,000.000 togrogoo edlej chadahgui shuu dee ,olon jil amid yavah bish shuu dee,odoogiin ZASAGIIN GAZAR neg dorvitoihon shiideed ahmadiin tetgevert tom oorchololt hiih ni zov shuu.zaluu humuus haana ch ajillaad orlogoo oloh buren bolomj suuliin 25 jild bii bolson ,tsalingiin dundaj ni 900,000 bgaa gej statistik medee yavj bgaa,...harin odoo tetgveree 1,000,000 bolgoj ogood orhivol mongoliin ard tumen tiim ch hetsuu bish l bgaa shuu dee,hamgiin muuhai haragduulj bgaa ni nastaichuud ni mongo muutai amidral ni doroi bgaa ni mongoliig muu haragduulj bgaa shuu dee

Ю. Цеденбалийн ехнер хелж байсан ... ене хуний тухай та нар 20-30 жилийн дараа мех болно ... Цухбаатар , Чойбалсан , Цеденбал нар Монгол Улсаа алдаагъй дег. Харин амиа алдсан.
Bal dargiin ued udurjin ocherloj baij gants kg mah avdagsan.teriig jargaj bsan geed baih shig bn.
odoo bgaa ihenh mongolchuud 1kg mah ch avch chadahgui bna hun guia. ulsaa zarsan urvagchid mahaar baishin bariad amidarch bna