sonin.mn

ДАМАСК. /SANA/. Сири болон ОХУ-ын армийн тусгай хүчнийхэн террористуудын хяналтад байгаа газар нутаг руу 4.5 км нэвтэрч, Туркийн цэргийнхний устгасан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийн нэгийг аварсан гэж цэргийн эх сурвалж мэдэгдэв.

Сирийн хойд нутгийн Латакия мужид явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцоод буцаж явсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоц Туркийн “F-16” сөнөөгч онгоцны агаар-агаар ангилалын пуужинд оногдож сүйрсэн билээ.

Аврах ажиллагаанд оролцсон Сири болон ОХУ-ын тусгай хүчнийхэн эсэн мэнд бааздаа буцаж ирсэн бөгөөд орос нисгэгчийн биеийн байдал сайн байна гэж тэд мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг