sonin.mn

ТОКИО. /NHK/. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих зорилтоо биелүүлэхийн тулд цалингийн доод хэмжээг гурван хувиар өсгөх хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэв.

 

Мягмар гарагт болсон Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөлийн хуралдааны үеэр тэрбээр мэдэгдэл хийж, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1000 иен буюу найм орчим доллар болгох хэрэгтэй гэв. Японд нэг цагийн цалингийн доод хэмжээ одоо 6.5 доллар байна.

2020 он гэхэд Японы ДНБ-ийг 600 триллион буюу таван триллион доллар хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд цалин нэмэх шаардлагатай гэж Абэ мэдэгджээ.

Жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг тэрбээр сайд нартаа үүрэг болгосон байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг