sonin.mn

Анхдугаар үндсэн хууль баталж, БНМАУ тунхагласан өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогоос 91 жилийн өмнө буюу 1924 оны 6 дугаар сарын 3-нд МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хуралдаж, Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг УИХ, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ.

Энэ дагуу БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.

Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ.

Анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 1940, 1960, 1992 онд өөрчлөн баталжээ. Мөн энэ цаг мөчид Ард нийтийн санал, асуулгад тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг