sonin.mn

ВЕНА. /IRNA/. Иран болон “5+1” бүлгийн хамтран байгуулсан цөмийн гэрээний хэрэгжилтийг хянах комиссын дараагийн уулзалт ирэх сарын 7-нд Австрийн Вена хотод болно гэж Ираны Гадаад хэргийн яамны Хууль зүйн асуудал хариуцсан дэд сайд Аббас Аракчи мэдэгдэв.

ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Хельга Шмидтэй уулзах үеэр уулзалт хийх газар болон өдрийг тохиролцсон гэж Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах Ираны хорооны дарга тэрбээр мэдэгджээ.

“5+1” бүлэгтэй өнгөрсөн долдугаар сард байгуулсан Ираны цөмийн гэрээнд зориулж Европын талаас авсан арга хэмжээ зэрэг тус гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хэлэлцэхээр Аракчи, Шмид нар өчигдөр Венад уулзсан байна.

Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн журмыг дахин хянах тухай хэлэлцээ амжилттай болсон гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: Монцамэагентлаг