sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход Африкийн орнуудад туслах, уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтийг уян хатнаар даван туулах тус тивийн чадавхыг хөгжүүлэх ажилд 16 тэрбум доллар зарцуулах тухай төлөвлөгөөг Дэлхийн банк танилцуулна.

“Уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан бөгөөд бага нүүрстөрөгч бүхий хөгжлийг хурдасгах” нэртэй Африкийн уур амьсгалын бизнес төлөвлөгөөг 11 дүгээр сарын 30-нд Парист эхлэх уур амьсгалын яриа хэлцээний үеэр танилцуулах юм.

Африк тивийн хүмүүс, газар нутаг, ус, хотуудын уян хатан чанарыг өсгөх болон бусад алхмууд, тухайлбал, ахин сэргээгдэх эрчим хүчийг нэмэх, урьдчилан зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх зэрэг арга замыг уг төлөвлөгөөнд тусгажээ.

“Сахарын цөлийн урд хэсэгт орших, Африк тивийн бүс нутаг уур амьсгалын гэнэтийн өөрчлөлтөд маш эмзэг бөгөөд энэ нь хүүхдийн өсөлт хоцрогдох, хумхаа өвчин тусахаас эхлээд хүнсний үнэ нэмэгдэх, ган гачиг болох хүртэл өргөн хүрээтэй үр дагавар үзүүлж болно гэдгийг судалгаагаар тогтоосон” гэж  Дэлхийн банкны группын ерөнхийлөгч Жим Ён Ким хэлжээ.

Төлөвлөгөөний дагуу, дэлхийн дулаарлын Цельсийн хоёр хэмийн өөрчлөлтөд дасан зохицохын тулд тус бүс нутагт жилдээ 10 тэрбум доллар хэрэгтэй юм.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэагентлаг