sonin.mn

КИЕВ. /TASS/. Украины парламент авлигатай тэмцэх ажлын хэсэгтэй боллоо гэж Петр Порошенко эвслийн парламентын фракцын орлогч дарга Мустафа Найем мэдэгджээ.

Петр Порошенко эвслийн парламентын 15 гишүүн авлигатай тэмцэх платформд орж байгаа бөгөөд тэд Украины парламент дахь авлигатай тэмцэж, гүйцэтгэх эрх мэдэл бүхий хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавина гэж тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Мөн тэрбээр, дан ганцаараа тэмцэгч, нийтлэгчид болон эсэргүүцэгчдийн хийж байгаа зүйлээс илүү үр дүнтэй байх гэсэн үүднээс өөрсдийнхөө эргэн тойрны хүрээний хүмүүстэй хамтран ийм ажлын хэсэг гаргахаар шийдсэн гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: Монцамэагентлаг