sonin.mn

ПАРИС. /Xinhua/. Францын нийслэл Парис хотын баруун хэсэгт оршдог  “La Defense” бизнесийн дүүрэгт  хоёр бөмбөг дэлбэлэхээр Парисын халдлагыг зохион байгуулсан гэж сэжиглэгдсэн Абдельхамид Абауд төлөвлөж байсан гэж тус хотын прокурор Франсуа Молинс мэдээллээ.

“Нэг орон сууцанд хамт байсан хүний хамт, "La Defense” дүүрэгт 11 дүгээр сарын 18 эсвэл 19-нд бөмбөг  дэлбэлэхээр Абауд төлөвлөж байсан” гэж Молинс хэлсэн байна.

Цагдаа нар 11 дүгээр сарын 18-нд Абаудыг олж устгахаас өмнө түүний амьдарч байсан, Парисын хойд хэсгийн “Санкт-Денис” дүүрэг дэх орон сууцнаас бөмбөг дэлбэлэх зориулалттай 2 хантааз олджээ.

Буутай этгээдүүд болон бөмбөг дэлбэлэгчид 130 хүний амийг хөнөөсөн ресторан, “Батаклан” концертын танхимыг бүслэлттэй байх үед 28 настай Абауд хэргийн газруудад эргэн очсоныг үүрэн утасны шинжилгээгээр тогтоосон байна.

“Террорист ажиллагаанд оролцож байгаагаа тэрбээр мэдээгүй байх учиргүй” гэж Абаудыг орогнуулсан Жавад Бендаудын гүйцэтгэсэн үүргийн талаар Молинс хэлэв. Өөр нэгэн гол сэжигтэн болох Салах Абдеслам одоо ч сул чөлөөтэй байна.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэагентлаг