sonin.mn

Нийслэлийн МХГ-ын эрүүл ахуй, хүнсний байцаагчид иргэдээс ирүүлсэн  санал гомдлын дагуу импортын зөгийн баланд хяналт шалгалт хийж байна.

Улаанбаатар хотын харъяа гүний гаалийн хяналтын бүсээр зөгийн бал импортолсон дөрвөн аж ахуйн нэгж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Номин”, “Миний дэлгүүр , “Тэнгэр”, “Sky supermarket”, “Good price” худалдааны төвүүдэд гадаадаас зөгийн бал импортлон худалдаалж буй 15 аж ахуйн нэгж шалгалтад хамарч байгаа юм.

Импортын бүтээгдэхүүнээс  дээж авч НМХГ-ын Төв лабораторид мэдрэхүй, физик химийн, нян судлал, хлор болон фосфор органик пестицидийн болон хүнд металлын үлдэгдлийг шалгаж байгаа бол МУБИС-ийн итгэмжлэгдсэн лабораторид гарал үүслийн шинжилгээнүүдийг хийж байна. Шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй байгаа, МХГ-аас ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: Монцамэагентлаг