sonin.mn

АНКАРА. /АА/. Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн сөнөөгч онгоц буудан унагасныг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган зөв гэж үзэж байна.

“Хилээ хамгаалах Туркийн эрхийг бүгд хүндлэх ёстой” гэж “Багш нарын өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд нийслэл Анкара хотод сурган хүмүүжүүлэгч нарт үг хэлэх үеэрээ Эрдоган хэлжээ.

“Энэ хэрэг явдал хамтран ажиллах дүрмийн хүрээнд болсныг Турк урьд нь мэдэгдсэн. Ийм хэрэг болохоос зайлсхийх боломжтой бүхнийг бид хийсэн гэдэгт хэн ч эргэлзэх ёсгүй” тэрбээр хэлжээ.

Туркийн агаарын хилийг зөрчиж буйг анхааруулсныг удаа дараа үл ойшоосон учир мягмар гарагийн өглөө эрт Турк-Сирийн хилийн ойролцоо Оросын сөнөөгч нисэх онгоцыг буудан унагасан байна.

"Энэ эмгэнэлт үйл явдал Турк-Оросын харилцаанд ноцтой уршиг дагуулна" гэж Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлжээ. 

Оросын нисэх онгоцыг унагасан учир Туркт хийх айлчлалаа Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Лавров цуцалжээ.

Сирийн Латакия мужийн хойд нутагт Оросын байлдааны нисэх онгоцууд “Лалын улс”-ыг дарах ажиллагаа явуулж байсныг Оросын Ерөнхийлөгч В.Путин нотолсон байна.

Сирийн сөрөг хүчний бүлгүүдийг Турк дэмждэг бөгөөд туркменууд амьдардаг  Баир Бужакт “Лалын улс”-ынхан байдаггүй гэж Эрдоган мэдэгджээ.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэагентлаг