sonin.mn

АНКАРА. /АА/. Бүс нутгийн хамтын ажиллагаа, хувийн хөрөнгө оруулалтыг татах арга замыг хэлэлцэхээр Газар дундын тэнгисийн бүс нутгийн улс төр, бизнесийн тэргүүлэгчид Испанийн Барселона хотод чуулна.

 

Маргааш нээлтээ хийж, гурван хоног үргэлжлэх “Газар дундын тэнгисийн эдийн засгийн тэргүүлэгчдийн долоо хоног” нь бүс нутагт болдог томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

“Газар дундын тэнгисийн удалдаа, аж үйлдвэрийн танхим”, “Барселонагийн худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Газар дундын тэнгисийн холбоо”, “Европын хөрөнгө оруулалтын банк”, “Газар дундын тэнгис дэх Европын хүрээлэн” болон бусад бүс нутаг, олон улсад нэртэй байгууллага хамтран уг хэлэлцүүлгийг зохиож байна.

Бүс нутгийн төдийгүй 20 гаруй улсын бизнес эрхлэгчид, зочид, тухайлбал, Туркийн Шинжлэх ухаан, аж үйлдвэр, технологийн сайд Фикри Ишик арга хэмжээнд оролцох юм. Газар дундын тэнгисийн нарны эрчим хүчний тухай 2 дугаар хэлэлцүүлэгт үг хэлнэ.

Газар дундын тэнгисийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг голчлон хэлэлцэх энэ жилийн уулзалт нь “Хамтдаа урагшилна” гэсэн уриатай байна.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг