sonin.mn

Сэтгүүлч Л.Болормаа энэ сарын 20-21-нд шилжих шөнө нас барсан. Түүнийг гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл гарсан ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нарийн шинжилгээ хийхээр болсон юм.

 Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдлаар өнөөдөр гарсан байна. Уг дүгнэлтээр ямар нэг гадны нөлөөгүй, тархиндаа цус харвасан гэх хариу гараад байгаа аж. Задлан шинжилгээний эцсийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм. Харин талийгаачтай салах ёс хийж эцсийн замд нь үдэх ажиллагаа маргааш өглөө "Скай плаза" төвд болох юм байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг