sonin.mn

Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, цолны хугацаа, албан тушаалын болзол, шалгуурыг хангасан Хууль сахиулахын их сургуулийн ажилчин албан хаагчдад Захирлын тушаалаар цол олгосон байна.

Номын сангийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхзул, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Эрх зүйн онолын  тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Н.Мөнхзул нарт цагдаагийн хошууч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, ахмад Ш.Энхжаргалд хошууч, Санхүү, хангамж үйлчилгээний газрын Авто баазын жолооч, цагдаагийн дэд ахлагч Ө.Ганбаяр, Н.Эрдэнэбаяр нарт цагдаагийн ахлагч цол тус тус олгов. 

Мөн Ахлагчийн сургуулийн дэг журам, албаны зохион байгуулалтын хэсгийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах ахлагчО.Бадралттөрийн урьд хэрэглэж байсан цагдаагийн хошууч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Батжаргалын ахлах дэслэгч цолыг тус бүр сэргээн олгоод байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг