sonin.mn

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн нийслэл Брюссель хотод даваа гарагт шилжих шөнө террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан 16 хүний 15-ыг нь суллаж,  нэг хүнийг цагдан хорьсон тухай тус хотын Прокурорын газар мэдээлжээ.

"Нэг хүнийг цагдан хорьж, 15 хүнийг байцаасны дараа сулласан" гэж Прокурорын газар мэдээлсэн байна.

Даваа гарагийн өглөө баривчилсан таван хүний хувьд одоогоор тэднийг байцаасаар байгаа аж. Тэднийг суллах эсэхийг өнөөдөр шийднэ.

Баривчлагдсан хүмүүс ямар хүмүүс болохыг Цагдаа нар мэдээлэхгүй байна. Харин Парисын халдлагын гол сэжигтэн болох Салах Абдеслам сул чөлөөтэй хэвээр байна. 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг