sonin.mn

2015.11.23

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар, МҮХАҮТ-тай хамтран "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Форумын үеэр МХЕГ, МҮХАҮТ-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хамтарсан тушаалд гарын үсэг зурав. 

Ингэснээр Хяналтын хуудас-ыг бизнес эрхлэгчид, ААН-үүдэд өргөн хүрээтэйгээр сурталчлах, худалдааг хөнгөвчлөх, хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг улирал болгон зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах юм. 

 

Үзэсгэлэн худалдаанд экспортлогч, импортлогч компаниуд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, худалдаа хийлээ. Мөн цаг тутамд азтай худалдан авагчийн шалгаруулан үзэсгэлэнд оролцогчдийн бүтээгдэхүүнийг дээжээр урамшуулав.