sonin.mn

ОХУ болон Буриад улсын рок попын алдартай дуучдын "Буриад поп-мюзик" шоу тоглолт  ирэх сарын 3-нд Монгол бөхийн өргөөнд болно.

 

Тоглолтод Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева нарын алдартай дуучдаас гадна “Хатгуур зүү”, “Валико Гаспарян” болон орчин үеийн бүжгийн “Капучино”, “Угол зрения” зэрэг хамтлаг  оролцох юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ОХУ, Буриад улсын "Buriad Pop-Stars" нэгдэл, Монголын талаас “ NUANS POPERA” групп ажиллаж байна.

Монголын   залуучууд   үзэгчдэд олонд  шинэлэг,  өвөрмөц,  гайхалтай   шоу  тоглолтыг   үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Мөн байгалийн үзэсгэлэн хосолсон Байгаль далайн “BAIKAL RIVIERA” жуулчны  баазад  амрах  эрхээр   үзэгчдээс   нэг   хосыг азтанаар шалгаруулж урамшуулах юм байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг