sonin.mn

“Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар, тус аймаг дахь Хорих 435 дугаар ангиуд “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийн дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авч,Төрийн өмчийн хорооны “Хүндэт өргөмжлөл”, 100 мянган төгрөгөөр шагнуулжээ.

Энэ үеэр Төрийн өмчийг эзэмших, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажиллаж буй төрийн өмчит байгууллагуудын 16 ажилтныг Төрийн өмчийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан байна.

Энэ тухай Дарханы Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа тус аймаг дахь төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов. Мөн уг мэдээллийг аймгийн удирдах ажилтэы ээлжит зөвлөгөөнд аймгийн удирдлагууд танилцуулж эдгээр гурван байгууллагын хамт олны цаашдын ажилд амжилт хүсч талархал илэрхийлсэн юм. 

Төрийн Өмчийн Хорооны даргын тушаалаар улсын хэмжээнд шилдгийн шилдэг 28 байгууллагыг тодруулан шагнаж урамшуулсан юм.

Б.Норовсамбуу

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг