sonin.mn

Сүхбаатар  аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Ганга нуурыг хамгаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  захирамж  гаргажээ.

Дарьганга нутгийн бахархал болсон үзэмж төгс Ганга нуур байгаль цаг уурын болон гадны элдэв нөлөөллөөс болж ус нь татарч ширгэх аюул нүүрлээд байгаа энэ үед олон нийтийн хүч анхаарлыг хандуулан,  Ганга нуурын орчмыг малын бэлчээрээс чөлөөлж, том бут, бургас суулгаж ойн зурвас байгуулах, байнгын харуул хамгаалалттай болгох  зэргээр аймаг орон нутгаас бүхий л боломжит арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг уг захирамжаар холбогдох сум, байгууллагын удирдлагад даалгасан байна. 

Г.Сүхээ

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг