sonin.mn

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулсах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт “А” танхимд хуралдаж, УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдаж, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсоно. Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэхээс гадна намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг