sonin.mn

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хил судлалын төвөөс “Хил хамгаалалтын арга тактикийг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нар оролцов. Эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны доктор, профессор Ш.Арвай, доктор, профессор С.Гүржав, Н.Наранжамц, Ц.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Нямдорж, П.Баттогтох, Ц.Энхжаргал, А.Муратхан, Хилийн сургуулийн захирал, хурандаа В.Жавхланцогт болон хил хамгаалах байгууллагын эрдэмтэн, судлаачид хил хамгаалалтын арга тактикийг боловсронгуй болгох талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хурлаар  хил хамгаалалтад нөлөөлж буй хүчин зүйлийг цогцоор авч хэлэлцэн, хил судлалын магистрант, докторант нарын судалгааны ажилд үнэтэй  хувь нэмэр болохуйц санал, зөвлөмжүүд олон гарч байсан нь хурлыг ихээхэн ач холбогдолтой болгосон. Хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэл болгон хэвлүүлж, ХХЕГ, ХСИС-ийн нууцын номын сан, хилийн отряд, ангиудад хүргүүлж, судалгааны эргэлтэд оруулахаар болсон байна.

Монгол Улсын Хууль Зүйн Яам