sonin.mn

Орхон аймгийн гадаад харилцаа улам өргөжиж байгааг БНХАУ-ын Манжуур хотын дарга, зочид төлөөлөгчдийн айлчлал харууллаа.

Өнгөрсөн амралтын өдөр Орхон аймагт “Үйлдвэр технологийн парк”-ийн хөрөнгө оруулагчдын чуулган болсон. Уг чуулганд тус хотын төлөөлөл оролцож үйлдвэрлэл, гадаад худалдааны салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр хотын хамтран ажиллах санамж бичигт дурдсан зарим заалтыг хэрэгжүүлэх эхний алхам болсон юм. Юуны өмнө ногоон байгууламж, газар тариалан аялал жуулчлалаас хөрөнгө оруулалтаа эхлэх нь зүйтэй гэж хоёр тал үзжээ.

Харин аялал жуулчлалын салбарт хамтранын тулд Орхон аймаг агаарын тээврээ хөгжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Агаарын тээврийн эхний маршрут Манжуур хотын чиглэл байгаасай гэж тэд хүсч байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг