sonin.mn

Увс аймгийн Давст сумын нутаг дахь Боршоо боомт дээр жил бүрийн намар хилийн яармаг худалдаа зохион байгуулагддаг билээ.

Энэхүү яармаг худалдааг энэ сарын дундуур зохион байгуулахаар товлоод байсан ч ОХУ-ын Тува улсын Засгийн газраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг Увс аймгийн ЗДТГ-т ирүүлжээ. Учир нь тус улсын Засгийн газраас ажилчдынхаа цалин, тэтгэврийг өнгөрсөн 9-р сараас хойш өгөөгүй, мөн рубелийн ханш унаж, ард иргэдийн худалдан авах чадвар буурсан тул хилийн яармаг худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон байна.

Хилийн яармаг худалдаа нь 4-5 хоногийн хугацаатай зохион байгуулагддаг бөгөөд Увс аймгийн болон ОХУ-ын Тува улсын жижиг дунд үйлдвэр болон худалдаа наймаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж борлуулалт ихээр хийдэг, тэр хэмжээгээр ард иргэдийн дунд мөнгөний эргэлт ихэсдэг ихээхэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байдаг юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг