sonin.mn

Хэнтий аймгийн Батноров суманд Соёлын ажилтнуудын уулзалт өдөрлөг энэ сарын 09-10-ний өдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд хэнтий аймгийн 18 сумын соёлын төвийн захирал, багш, ажилтнууд, Дадал сумын Хилийн цэргийн 0287 ангийн соёлын төвийн төлөөлөл оролцов.

Тус өдөрлөгийг  Батноров сумын соёлын төвийн захирал И. Буянхишиг, БСГ-ын дарга З. Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.             

Уулзалтын үеэр баярын хурал болж соёлын ажилтнуудын нэгдсэн концерт тоглолт болсон бөгөөд албан тушаал тус бүрээр нь тэмцээн зохион байгуулав. Тухайлбал: Соёлын төвийн захиралуудын дунд 5 саяын уналт, хөгжмийн багш нарын дунд бүжгийн тэмцээн зохиожээ. Мөн бүжгийн багш нарын дунд шүлгийн тэмцээн, номын санч нарын дунд чанга шивнээ зэрэг төрөлжсөн уралдаан боллоо. Энэ 5 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Өмнөдэлгэр сум "ТЭРГҮҮН" байр эзэлж "ЦОМ"-ын эзэд болсон бөгөөд Баян-Овоо сум , 2-р байр, 3-р байранд Бэрх тосгон 3-р байрт  тус тус шалгарчээ.

Энэ өдөрлөгөөр АЗД-ын шагналаар дөрвөн хүн, БСГ-ын Хүндэт өргөмжлөлөөр Өмнөдэлгэр сумын Орон нутаг дахь судлах танхимын ажилтан Б.Дарьхүү, Дэлгэрхаан сумын соёлын төвийн эрхлэгч Н.Сувдаа, Музейн захирал Ц.Эрдэнэбулган нар тус тус шагнуулав.

Тус өдөрлөгөөр өнгөрсөн жилд хийсэн ажилаа ярилцаж ололт амжилтаа хуваалцан туршилга солилцох, соёл урлагийн ажилтнуудын ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломж болгох, цаашдын чиглэлээ тодорхойлох зорилготой аж.

О.Буянхишиг

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг