sonin.mn

Дархан-Уул аймгийн тэргүүний 12 дугаар цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллагуудын дунд хоёр дахь удаагаа “Найрал дууны наадам”-ыг зохион байгуулж явуулав.

Уг найрал дууны наадамд тус аймгийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 20 цэцэрлэгийн 600 гаруй хүүхэд хамрагдан оролцлоо. “Энэхүү наадмын гол зорилго нь Монгол улсын Засгийн газрын “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлж авьяас чадварыг нь нээж илрүүлэх, хүүхэд бүр “Би чадна” гэсэн хүсэл тэмүүлэлтэй болгоход чиглэгдсэн” гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Уранчимэг ярилаа.  

 Б.Норовсамбуу

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг