sonin.mn

Монгол Улсын спортын мастер, ахмад тамирчин, ахмад сурган хүмүүжүүлэгч Н.Мөнхцэцэг агсаны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах ахмадын гар бөмбөгийн тэмцээн энэ удаа 9 жилдээ амжилттай зохиогдож байна.

Жилээс жилд оролцож буй тамирчид нэгдсэн зохион байгуулалтад орж энэ жилд эрэгтэйчүүдийн 4 баг, эмэгтэйчүүдийн 6 баг авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа юм. Н.Мөнхцэцэг мастерын уламжлалт энэхүү тэмцээн ахмад тамирчдыг жил бүр ийнхүү нэгэн дээвэр дор цуглуулан цөөнгүй жилийг ардаа үлдээжээ.

Улмаар уг тэмцээнээс улсын аварга төрүүлэх зорилготой байгаагаа зохион байгуулагчид ярьж байлаа. 

Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг