sonin.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумын С.Тулга захиралтай ЕББД 3-р сургууль, Р.Цолмон захиралтай “Билиг ДБ” дунд сургууль, Улаанбаатар хотын Ю.А.Гагарины нэрэмжит "Русский Лицей" сургуультай хамтран ажиллахаар боллоо.

Тус сургуулийн удирдлагууд ажлын хэргийн уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтыг гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь санаачлан зохион байгуулжээ. Уулзалтын гол зорилго нь Мандал сумын ЕББД 3-р сургууль, “Билиг ДБ” сургуулиудыг Улаанбаатар хотын Ю.А.Гагарины нэрэмжит "Русский Лицей" сургуультай холбон өгч, цаашид хамтран ажиллах Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж, амжилттай суралцсан сурагчдыг ОХУ-д тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, багш, сурагчдыг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мөн багш солилцоо, сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулахад оршиж байгаа ажээ. Уулзалтын үр дүнд тухайн ажлын эхлэл амжилттай тавигдсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг