sonin.mn

2013 онд Монгол Германы Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр эхлэлийн семинарыг зохион байгууллаа.

Уг төсөлд Германы Засгийн газраас 11.5 сая Еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа бол Монголын Улсын Засгийн Газраас 6.65 тэрбумтөгрөгийн нэмэлт санхүүжилт хийгдэнэ.

Төслийг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн Ц.Цэнгэл нээсэн бөгөөд төсөл 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байх юм.

  1. Тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах
  2. Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  3. Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх
  4. Сургалт, бодлого, судалгааны хамтын ажиллагаа гэсэн хэсгээс бүрдэнэ.

Төсөл хэрэгжих хугацаа 2015-2020 онд дараах гурван үе шаттай хэрэгжинэ.

  1. Эхлэл үе (6 сар): Төсөл хэрэгжүүлэх бодлого, журмуудыг боловсруулах, төслийн саналуудыг хүлээж авах, сургалтын хөтөлбөр боловсруулах, ТХГН-уудын менежментийн болон бизнес төлөвлөгөөг сайжруулах;
  2. Хэрэгжилтийн үе (48 сар):
  3. Дүгнэх үе (6 сар)Үйл ажиллагаагаа явуулж дуусгах, үнэлгээ хийх;

            Төслийн зорилго нь: Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэнэ.

Энэхүү төсөл нь Санхүүгийн хамтын ажиллагааны төсөл гэдгээрээ өмнөх төсөл, хөтөлбөрүүдээс ихээхэн онцлогтой ба хамрах хүрээ, санхүүжилтийн хувьд ч тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд хамгийн том төсөл юм.

            Төслийг амжилттай хэрэгжүүлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц, ажлын байрны нөхцлийг сайжруулах, ТХГН-ийг бүсчлэн хөгжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, сургалт судалгааны нэгдмэл байдлыг хангахад бодитой хөрөнгө оруулалт хийгдсэнээр ТХГН-ийн менежментэд томоохон ахиц ахиц гарах юм.

            Төслийн эхний үе шатанд Төв, Хангай, Зүүн бүсүүд хамрагдах бөгөөд ТХГ-ын Хамгаалалтын захиргаад дангаараа болон холбогдох талуудтай хамтран боловсруулсан төслийн зорилгод нийцсэн, цаашид тогтвортой үргэлжилж чадахуйц төслийн саналуудыг сонгон шалгаруулалтын журмаар сонгон хэрэгжүүлнэ.

            Энэ төслийн хэрэгжилтийн үр дүнгээс хамааран ХБНГУ-ын Засгийн газраас манай орны байгаль орчны салбарт Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид үзүүлэх тусламж, дэмжлэг ихээхэн хамаарах юм.

Чингис зочид буудал. 2015 оны 10 сарын 13-ны өдөр. 10 цаг 00 минут