sonin.mn

Сүүлийн үед би ингэж боддог болчихоод байгаа юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл банкинд хэдэн арван хүний ард  дугаараа хүлээн зогсдог цаг өнгөрсөн. Хаа байгаа газраасаа гар утас, эсвэл компьютераа ашиглаад л мянган гуйвуулга хийчихэж байна. Мэдээж ингэхийн тулд бид цахим банкны эрх нээлгэсэн байх ёстой.

            Яг үнэндээ би цахим банктай болно гэдгийг сайн ойлгодоггүй байсан л даа. Өмнө нь банкин дээр очиж удаан хүлээж, бөөн ажил болно гэж л төсөөлдөг байлаа. Гэтэл үгүй байсан. Банкны ажилтан ганц хуудас цаас бөглүүлж аваад л болох нь тэр байж. Харин одоо бол би банк орно гэдэг үгийг мартсан. Хэн рүү ч мөнгө шилжүүлэх байсан гар утастайгаа л “нөхөрлөнө” шүү дээ. Ингэхээр өнөөгийн нийгэмд цахим байхгүй бол хүний тоонд багтахгүй гэж бусдад хэлмээр санагдаад байгаа юм.

            Нэгэнт эхэлснийх энэхүү цахим банк гээч үйлчилгээний талаар овоо дэлгэрэнгүй тайлбарламаар санагдчихлаа.

Та цахим банктай л бол дансны хуулгаа хаанаас ч үзэж болно. Нэг ёсондоо та дандаа картаар гүйлгээ хийдэг бол энэ нь нэг ёсны тэмдэглэл болж байгаа юм.

Би бол сар бүр дансныхаа хуулгыг “Excel” программаар татаж авч хэвлээд тэмдэглэлийн дэвтэртээ хавчуулчихдаг юм. Дараа нь юунд хэдэн төгрөг зарснаа төвөггүй мэднэ шүү дээ. Үүгээр бол  хэн над руу хэдэн төгрөг  шилжүүлснийг  ч мэднэ.

            Дараагийн нэг чухал зүйл бол чухал гэсэн мэдээллээ сонгоод цахим банкныхаа Dashboard хэсэгт байршуулчихдаг. Ингэхээр яаралтай гүйлгээ, чухал ажлуудаа мартанаа гэж үгүй.

            Миний хувьд “Голомт” банкны цахим хэрэглэгч. Хараад байхад энэ банкны цахим гүйлгээ их шуурхай санагддаг. Бас сүлжээ сайн барьдаг. Хамгийн гол нь гүйлгээ хийж буй дансны нэр болоод дугаарыг автоматаар шалгачихдаг юм. Заавал олон зүйл асууж шалгаагаад байдаггүй. Мөн дээр дурьдсанчлан банкны хуулгаа хаанаас ч харчихаж болдог нь үнэхээр их таалагддаг. Тийм болохоор цахим банкны үйлчилгээг сонирхож байгаа хүмүүст зөвлөхөд хамгийн шуурхай цаг хэмнэсэн цахим банкны сонголт нь “Голомт” банк  гэж хэлмээр байна. Ингэж хэлэхэд бас их учир бий л дээ. Бүх боломжийг нэгтгэснээс гадна гадаадын хүссэн банк руугаа гүйлгээ хийж болно. Заавал аль нэг банк руу зорьж очихгүй “Western union”–ийг гар утаснаасаа ажиллуулна гээд бод л доо.

Тиймээ та заавал цахим банктай болоорой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин