sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАК-ын эзэмшлийн Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суврагын уулын баяжуулах үйлдвэртэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хэлэлцэж, дэмжсэн байна.

Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн цемент, 900 мянган тонн чулуунцар, 100 тонн шохой үйлдвэрлэх бөгөөд 410 ажлын байр шинээр бий болно. Мөн МАК Дорноговь аймгийн Даланжаргал сумд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барих жилд дунджаар 32 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гарсан хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.

Тэрбээр, Цагаан суврагын уулын баяжуулах үйлдвэр жилд 310 мянган тонн зэсийн баяжмал, 400 мянган молбедин үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол бий. Мөн 1120 ажлын байр шинээр бий болохоос гадна жилд 180 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр Засгийн газар татварын таатай орчин, тогтвортой байдлыг бий болгоно.Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ, гаалийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Хөх цавын цементийн үйлдвэрт 24 жил, Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрт 27 жил тогтвортой барина гэж заасан.

Өнөөдөр 14.00 цагт Хөрөнгө оруулалтын гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон МАК-ы удирдлагууд гарын үсэг зурна” гэлээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг