sonin.mn

Таван Догшидын хийдийн үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ой тохиолдуулан говь нутагт анх удаа Гонгор, Намсрай бурхны бумба залах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Мөн энэ үеэр 10 хангалын тахилга болж, өмнийн говь нутгийн буян заяаг даатгасанд сүсэгтэн олон талархаж байв. Гонгор бурхан өөрөө Гомбо бурхны хувилгаан гэж үздэг бөгөөд гомбо бурхан нь 69 бурхны хувилгаан аж. Харин тэр 69 бурхан нь бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийн их хувилгаад юм. Иймд шашныг хамгаалдаг сахиуснууд бөгөөд Гонгор бурхны гол ач тус нь хамаг амьтныг үгүйрч хоосрохын зовлонгоос гэтэлгэдэг ерөөлтэй юм байна. Үүнтэй холбогдуулан Гонгор бурхны бумба бүтээх зан үйлийг хийдэг.

Бумбыг ёсчлон дагаж, тахиж чадваас үгүйрч хоосрохын зовлонгоос гэтлэн ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, эд хөрөнгө, төгс эдлэл элбэг дэлбэг байх нигуртай. Бумбыг зөвхөн тахих бус бумбыг авсан хүн үргэлж буян хийх ёстой. Замбуутивийн бүх эд хөрөнгө, эрдэнэсийг нийлүүлэхэд Намсрай бурхны 1 гутлын үнэд ч хүрдэггүй гэнэ. Тэгвэл Намсрай бурхны бүх эд хөрөнгийг нийлүүлэхэд Гонгор бурхны нэг чихний ээмэг төдийд ч хүрдэггүй байна.

Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг