sonin.mn

УГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэхүү тоглолт энэ сарын 22-24-нд UB паласын концертын их танхимд болно.

Энэ удаагийн тоглолтод УГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү,  ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ы дуучин Цэцэгмаа, СТА Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Э.Төрмандах, Б.Жавхлантөгс, Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, ХБК-ийн симфони оркестр  тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшгээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах юм.

Тоглолтын тасалбар энэ сарын 12-ноос эхлэн 20, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах аж.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг