sonin.mn

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд БОНХАЖЯ-наас зохион байгуулж буй “Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний 4-р чуулганыг тохиолдуулан Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк,Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд “Ford Ranger” маркийн авто машин бэлэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Мирослав Бобэк болон БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Цаашдаа ч тус хамгаалалтын захиргаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын туслалцаа үзүүлэн, хамтран ажиллах юм байна.

Чех улсын Праг хотын амьтны хүрээлэн, Чехийн армитай хамтран “Тахь буцаж ирсэн нь” төслийн хүрээнд 2011 оноос эхлэн 19 тахийг зөөвөрлөн нутагшуулсан бөгөөд 2008 онд тус захиргаанд УАЗ-469 маркийн авто машин бэлэглэж байсан ажээ.

БНЧУ-ын Элчин сайдын яам 2015 оны10 сарын 09-ны өдөр 09 цаг30 минут