sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын тодорхой хэсэгт сайд нарт зориулсан тусгайлсан суудал гаргахаар болжээ.

Уг шийдвэрийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр чуулганы хуралдааны үеэр гишүүдэд дуулгав. Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр сайд нар нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх гэнэ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг