sonin.mn

Төв аймгийн Зуунмод сумын гурван багийн айл өрхийн хог хаягдлыг сүүлийн сар гарангийн хугацаанд ачиж, зайлуулсангүй гэх 30-аад гомдол Иргэний танхимд ирсний дагуу сумын Хот тохижуулах газрын дарга О.Ганболдоос энэ тухай тодрууллаа.

Түүний хэлснээр тус байгуулагад хог хаягдал зайлуулах найман машин байдгаас Энхтайван, Усны аж ахуй, Дэнжид үйлчилдэг гурван машинд гэмтэл гарч, түр хугацаагаар саатсан.

Машинуудын эвдрэл гэмтэлд сардаа 1 сая орчим төгрөг төсөвлөдөг нь хаанаа ч хүрдэггүй тул, зарим тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэхэд нилээдгүй хугацаа шаардлагатай болдог хэмээв.

Одоогийн байдлаар техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан тул ойрын хугацаанд хуваарийн дагуу ажиллахад ямар нэг саадгүй гэж мэдээллээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг