sonin.mn

Үржлийн шилмэл мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа Увс аймгийн Өмнөговь суманд боллоо.

Үзэсгэлэн худалдаанд Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Завхан, Цагаанхайрхан, Хяргас, Ховд, Улаангом сумын малчид болон эдгээр сумдын ЗДТГ-ын МАА-н мэргэжилтнүүд, малын эмч нар 146 толгой малаар оролцсон юм. Шалгаруулалтыг буур, ингэ, азарга, гүү, бух, үнээ, хуц, ухна, эм хонь, эм ямаа, төлгөн хуц, эм төлөг, борлон ухна, эм борлон гэсэн явуулж, тус бүр эхний 3 байр шалгаруулан медаль, мөнгөн шагналаар шагналаа.

Өмнөговь сумаас үржлийн 22 шилмэл мал шалгарсан бөгөөд Орлого багийн Б.Алтанхуягийн Хүрэн азарга 1-р байр, Баянгол багийн Ц.Түмэннасангийн Хээр азарга 2-р байр, Орлого багийн Л.Дашхүүгийн Хээр азарга 3-р байр, Баянгол багийн Б.Ядамцоогийн Хар буур 2-р байр, Орлого багийн Б.Цэвээнравдангийн Хар буур 3-р байр, Баянгол багийн Х.Басандоржийн Халтар гүү 1-р байр, Орлого багийн Ц.Отгонбаярын Хээр алаг гүү 2-р, Намир багийн А.Нямсүрэнгийн Хээр гүү 3-р байр, Баянгол багийн Б.Төрмандахын Хээр гүү 3-р байр тус тус эзэллээ.

Тэрчлэн Баянгол багийн Б.Эрболдын Хүрэн цоохор бух 2-р байр, Намир багийн Ц.Батсайханы Улаан Үнээ 1-р байр, Орлого багийн Б.Алтанхуягийн Халзан үнээ 2-р байр, Орлого багийн О.Даваажавын Улаан үнээ 3-р байр эзэлсэн юм.

Мөн Орлого багийн П.Нарантайн Хар галзан хуц 1-р байр, Баянгол багийн Ц.Гончигсумлаан Хар галзан хуц 3-р байр, Баянгол багийн Д.Насанбатын Хар галзан Эх хонь 1-р байр, Баянгол багийн Х.Нямаагийн Хар галзан эх хонь 2-р байр, Баянгол багийн А.Нямдаваан Халзан Төлгөн хуц 2-р байр, Баянгол багийн Х.Басандоржийн эх Улаан ямаа 1-р байр, Намир багийн Б.Дамбийн эх Улаан ямаа 2-р байр, Баянгол багийн А.Ивгээлийн эх Улаан ямаа 3-р байр, Баянгол багийн Д.Даваанямын Улаан эм борлон ямаа 1-р байр тус тус эзлэж алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдалаа.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг