sonin.mn

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо олширсон ч, монгол иргэд гэмт халдлагад өртөх нь нэмэгдэв. Монгол иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын Цагдаагийн газрын ажлын уулзалт болов.

Хоёр орны цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлэлцээ хийж монгол жуулчдыг буриад цагдаа хамгаалахаар боллоо. Буриадын Дотоод хэргийн сайд Олег Кудинов монгол талын саналыг хүлээж авснаа мэдэгдээд, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Мөн Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг солилцож байхаар тохиролцов.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг