sonin.mn

ЯКУТСК. /TASS/. Арслан зааныг эсийн агаар хувилан гаргахын тулд арьснаас нь амьд эд эс олж илрүүлэх хамтарсан ажлаа ОХУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд удахгүй эхлүүлнэ. Энэ тухай ОХУ-ын Умард Дорнодын Холбооны их сургуулийн Арслан зааны музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, “Хойд Ойкумен” экспедицийн ахлагч Семен Григорьев мэдээлжээ.

“Энэ онд Якутын хойд нутагт палеонтологийн экспедиц хийх үеэр арслан зааны маш сайн хадгалагдан үлдсэн арьс олдсон. Арслан зааныг хувилах ажлаа үргэлжлүүлэх зорилгоор бид энэ арьснаас ДНК-гийн амьд эд эс олж илрүүлэх ажлыг Өмнөд Солонгосын түншүүдтэйгээ хамт удахгүй эхлүүлнэ” гэж тэрбээр ярьжээ.

Урьд нь Өмнөд Солонгосын эрдэмтэд 43 мянга гаруй сая жилийн настай Малоляховскийн арслан заанаас лейкоцит болон гемоглобины цөм нь хадгалагдаж үлдсэн улаан эсийн хальс нь гэмтсэн цусны дээж авсан байна. Гэвч мэргэжилтнүүд эртний амьтныг эсийн аргаар хувилан гаргахад зайлшгүй шаардлагатай ДНК бүхий бүтэн эд эсийг хараахан илрүүлж чадаагүй байгаа юм.

Зөөлөн эд эс нь маш сайн хадгалагдан үлдсэн Малоляховскийн арслан зааныг Якутскийн Малый Ляховский арлаас 2013 онд олжээ. Уг амьтныг 2014 онд Якутскт аваачсан бөгөөд ОХУ, АНУ, Өмнөд Солонгосын эрдэмтэд судалж, эд эс болон цуснаас нь цаашид судлах зорилгоор дээж авсан байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг