sonin.mn

УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга, дэд сайд байсан МУГЭЗ Х.Баделхан орон нутагт ирж ажилласныхаа тухай нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

   -Ихэнх сумдаар явж хөдөөний иргэдийн аж байдал, ажил үйлстэй танилцан санал солилцлоо. Мал сүргийн тоо толгой өссөнд иргэд урамтай байгаа ч мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурсанд сэтгэл дундуур байна. Иргэдийн мөнгө хомсдсоны улмаас худалдаа наймаа саарчээ. Булган сумын Индэрт дэх иргэд Яринт-Тайгешкений боомтод өмнө нь сар тутам очиж бараа авчирч байсан бол одоо орон нутагт бараа таваарын гүйлгээ муудсанаас жилд нэг удаа очдог болсон тухай ярьж байлаа.

Малчид өмнө нь нэг хонио зах зээлд гаргаад дөрвөн уут гурил авч байсан бол одоо ирэг хониороо хоёр уут гурил авдаг болсон байна.Засгийн эрх МАН-ынханд байсан он жилүүдээд улс орны эдийн засаг байнга өсөлттэй байсан бол АН-ын үед дандаа буурсаныг олон түмэн мэдэж, түүх гэрчилж байна. Өнөөгийн хямрал нь засгийн эрхэнд МАН байсан үед нийт иргэдэд «эх орны» хишиг мэтээр мөнгө тарааснаас шалтгаалсангүй, тэр тараалт тооцоонд үндэслэгдсэн. АН-ын үеийн улс төрийн бодлогоос эдийн засгийн хямрал шалтгааллаа.

Засаг тогтворгүй байгаа цагт гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх боломж үгүй. Ам. долларын ханш өссөн нь чухам үүнтэй холбоотой. Тэгвэл үнэ ханш өссөн үед цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг түүнтэй тэнцүүлэн өсгөх учиртай. Эдийн засаг, аж амьдралыг сайжруулъя гэвэл улс төрийг тогтворжуулах хэрэгтэй гэж ярилаа.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг